SHAGAI RUSH
Нууцлалын бодлого
SHAGAI RUSH бол шагайгаар морь уралдуулах гар утасны тоглоом. Энэ бодлого нь SHAGAI RUSH-ийн хөгжүүлэгч (цаашид "бид") тоглоомд ямар мэдээлэл ашигладаг, яагаад ашигладаг, түүнийг хэрхэн устгах тухай тайлбарлана.
Утсан дээр л үлдэх мэдээлэл
Тоглоомын ахиц, Candy, эд зүйлс, морь, нутаг, тохиргоо таны утсан дотор хадгалагдана. Онлайн болсон бол доор бичсэн профайлын хэсгээс бусад нь бидэнд ирдэггүй. Тоглоомд зар сурталчилгаа, хэрэглээний статистик цуглуулагч (analytics) байхгүй.
Худалдан авалт
Төлбөрийг Apple App Store эсвэл Google Play хийнэ. Таны картын болон төлбөрийн мэдээлэл бидэнд ирдэггүй. Худалдан авалтыг утсан дээр шалгадаг.
Онлайн хэсэг (сайн дураар)
Найзууд, ранкаар уралдах, найзтайгаа уралдах хэсгийг та "Онлайн болох" товч дарсны дараа л ашиглана. Тэр үед бидний серверт дараах мэдээлэл хадгалагдана:
- Тоглоомын үүсгэсэн санамсаргүй таних дугаар. Энэ нь утасны тоног төхөөрөмжийн дугаар биш.
- Таны найзын код (санамсаргүй), таны сонгосон нэр, морины өнгө ба хүрээ.
- Найзууд, найзын хүсэлт, таны хаасан тоглогчид. Найзууд тань таныг тоглоомд байгаа эсэхийг харна.
- Ранкийн оноо, уралдсан тоо, түрүү, улирал бүрийн дээд ранк. Тэргүүлэгчдийн жагсаалтад таны нэр, морь, ранк, оноо бүх тоглогчид харагдана.
- Таны профайл: уралдсан, түрүүлсэн тоо, жүчээний морьд (нэр, хувцаслалт, нас, цол), нутаг (түвшин, чимэглэл хаана байгаа), мал сүргийн тоо, хамгийн ховор эд зүйлс. Таныг хаагаагүй тоглогч таны профайл дээр дарахад үүнийг харна. Тохиргоо → Онлайн хэсгээс нууж болно, тэгвэл зөвхөн нэр, морь, ранк тань харагдана.
- Онлайн уралдааны үеийн таны сонголтууд. Сервер уралдааныг явуулахад ашиглаад зөвхөн байр, оноог нь хадгална.
- Таны бусдын тухай илгээсэн гомдол, бусдын таны тухай илгээсэн гомдол (шалтгаан, нэр, найзын код).
- iPhone дээр: таны онлайн бүртгэлийг Game Center-тэй холбоход Game Center-ийн тоглогчийн дугаар. Үүнийг зөвхөн утсаа солих эсвэл тоглоомоо дахин суулгах үед бүртгэлийг тань буцааж олоход ашиглана.
- Техникийн бүртгэл: сервер холболтын IP хаяг, цагийг аюулгүй байдлын үүднээс 14 хүртэл хоног хадгална.
Бид байршил, утасны дугаар, имэйл, харилцагчдын жагсаалт, зураг авдаггүй. Тоглоомд чат байхгүй.
Яагаад ашигладаг вэ
Зөвхөн онлайн хэсгийг ажиллуулахын тулд: найзуудаа олох, ранкаар болон найзтайгаа уралдах, тэргүүлэгчдийн жагсаалт гаргах, луйвраас сэргийлэх (уралдааныг сервер явуулдаг), муу нэр, зан үйлийн гомдлыг шалгахад ашиглана. Бид мэдээллийг худалддаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй.
Хаана хадгалдаг вэ, хэнд дамжуулдаг вэ
Онлайн мэдээлэл Герман дахь Contabo компанийн дата төвд байрлах бидний серверт хадгалагдана. Холболт бүр шифрлэгдсэн (HTTPS) байна. Серверийн өгөгдлийн нөөц хуулбарыг 14 хоног хадгална. Apple (Game Center, App Store) болон Google (Google Play) нь өөрсдийн нууцлалын бодлогын дагуу ажиллана. Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд бид мэдээллийг өөр хэнд ч өгөхгүй.
Бүртгэлээ устгах
- Тоглоом дотор: Тохиргоо → Онлайн бүртгэл устгах. Нэр, найзууд, ранк, Game Center-ийн холбоос шууд устна.
- Тоглоомгүйгээр: shagairush.help@icloud.com хаягаар найзын кодоо бичээд устгуулах хүсэлт илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор устгана.
Устгасан мэдээлэл нөөц хуулбараас 14 хоногийн дотор бүрмөсөн арилна. Гомдлыг шалгаж дуусах хүртэл хадгална.
Таны эрх
Та нэрээ тоглоом дотроос хүссэн үедээ сольж, бүртгэлээ устгаж, бидэнд ямар мэдээлэл байгааг асууж болно.
Хүүхдүүд
Онлайн хэсэг сайн дурын. Хүүхэд онлайн болох эсэхийг эцэг эх нь шийдэж, дээрх аргаар бүртгэлийг нь устгаж болно. Нэрийг шүүж, тоглогчийг хаах, гомдол илгээх боломжтой.
Өөрчлөлт
Бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд шинэ огноотойгоор нийтэлнэ.
Холбоо барих
Privacy Policy
SHAGAI RUSH is a mobile horse racing game played with shagai (ankle bones). This policy explains what information the developer of SHAGAI RUSH ("we") uses in the game, why, and how to delete it.
Information that stays on your phone
Your game progress, Candy, items, horses, land and settings are saved on your phone. Once you go online, we receive only the profile part described below. The game has no ads and no usage analytics.
Purchases
Payments are made through the Apple App Store or Google Play. Your card and payment details never reach us. Purchases are checked on your phone.
Online features (optional)
Friends, ranked races and races with friends work only after you tap "Go online". From then on our server stores:
- A random ID the game creates. It is not a hardware ID of your phone.
- Your friend code (random), the name you choose, and your horse's coat and frame.
- Your friends, friend requests and the players you block. Your friends can see whether you are in the game.
- Your ranked points, number of races and wins, and your best rank in each season. The leaderboard shows your name, horse, rank and points to all players.
- Your profile: your race and win totals, the horses in your stable (names, gear, age class, honours), your land (its tier and where your decorations stand), how many animals are in your herd, and your rarest items. Players who tap your profile see it, unless you blocked them. You can hide it under Settings → Online; then only your name, horse and rank show.
- Your choices during online races. The server uses them to run the race and keeps only the places and points.
- Reports you send about other players, and reports others send about you (reason, name, friend code).
- On iPhone: your Game Center player ID, when your online account is linked to Game Center. It is used only to find your account again on a new phone or after reinstalling the game.
- Technical logs: the IP address and time of connections, kept for up to 14 days for security.
We don't collect your location, phone number, email address, contacts or photos. The game has no chat.
Why we use it
Only to run the online features: finding friends, ranked races and races with friends, the leaderboard, preventing cheating (the server runs every race), and handling reports about names and behaviour. We don't sell your information or use it for advertising.
Where it is stored and who receives it
Online information is stored on our server in a Contabo data centre in Germany. Every connection is encrypted (HTTPS). Server backups are kept for 14 days. Apple (Game Center, App Store) and Google (Google Play) handle information under their own privacy policies. We don't give your information to anyone else unless the law requires it.
Deleting your account
- In the game: Settings → Delete online account. Your name, friends, rank and Game Center link are deleted at once.
- Without the game: email shagairush.help@icloud.com with your friend code and ask us to delete your account. We delete it within 30 days.
Deleted information disappears from backups within 14 days. Reports are kept until they have been reviewed.
Your rights
You can change your name in the game at any time, delete your account, and ask us what information we hold about you.
Children
The online features are optional. Parents decide whether their child goes online and can delete the account as described above. Names are filtered, and players can be blocked and reported.
Changes
If this policy changes, the new version is published on this page with a new date.